Эс энд Ти Эс Партнерс ХХН
Өмгөөллийн “Эс энд Ти Эс Парнерс” ХХН нь иргэний эрх зүй тэр дундаа компанийн эрх зүйн асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох зэргээр хуулийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм юм. Нөхөрлөлийг Монгол болон Австрали улсад боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ тус бүр 15 жил ажилласан туршлагатай хоёр хуульч 2019 онд үүсгэн байгуулсан билээ. Хамтарч хуулийн фирм байгуулахаасаа өмнө үүсгэн байгуулагч хуульчид маань Монголын тэргүүлэх хуулийн фирм, арилжааны банк болон төрийн өмчит аж ахуйн нэгжид тус тус ажиллаж байсан туршлагатай. Иймээс Эс энд Ти Эс Парнерс ХХН нь дотоодын хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг олон улсын чиг хандлагатай уялдуулан зөвлөгөө өгөх чадвартай мэргэжлийн хуулийн фирм юм. Бид хуулийн салбарт хуримтлуулсан ажлын туршлага, мэдлэгтээ үндэслэн дотоод болон гадаадын үйлчлүүлэгчиддээ хууль зүйн бүхий л үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Бидний үндсэн зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн эрх ашигт нийцсэн, чанартай хууль зүйн зөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд үр ашигтайгаар үзүүлэх явдал билээ.